70 тн хог хаягдал цэвэрлэж, зайлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-24 21:47:32
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын Засаг даргын захирамжаар “Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх” арга хэмжээг зохион байгуулж 246 аж ахуйн нэгж, албан байгууллага, сургуулийн сурагчид, иргэд нэгдэн 2980 га талбай бүхий газарт хуримтлагдсан 70 тн хогийг цэвэрлэн төвлөрсөн цэгт хүргэсэн байна.
Бүх нийтийн цэвэрлэгээнд 5800 орчим иргэн оролцож Хот тохижилт үйлчилгээний төвийн найман автомашин 12 удаа хог хаягдлыг зөөвөрлөжээ.
Мөрөнчүүд жил бүрийн хавар, намрын улиралд бүх нийтийн цэвэрлэгээг хийдэг уламжлалтай бөгөөд гялгар уут, ундааны хуванцар савны хог хаягдал ихэвчлэн гардаг ажээ. Иймээс цаашдаа орон нутагт хоёр дагч түүхий эд боловсруулах үйлдвэр шаардлагатай байгааг холбогдох хүмүүс, иргэд хэлж байна.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ