Азтай үзэгч морин хуур гардана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-13 11:21:17

ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач Намхайн Буянбаатар уран бvтээлийн тайлан тоглолтоо энэ сарын 21-нд СТӨ-нд толилуулна.

Тоглолтод Монгол төрийн Үндэсний хөгжмийн их найрал, ҮДБЭЧ, УДБЭТ-ын уран бүтээлчид  болон Ардын жүжигчин Д.Самбуу, А.Нэргүй, П.Цэрэндагва, Ч.Батсайхан, МУГЖ Н.Амгалан, С.Эрдэнэцэцэг, Ш.Одонтуяа, Б.Сарантуяа, Ц.Энхманлай, Ө.Уянга болон рок попын одод хуран чуулах нь. Мөн 11 дүгээр сард төрсөн хүмүүст 1 тасалбараар 2 хүн үзэх эрхийг бэлэглэх бөгөөд тоглолтын  азтай үзэгчийн шагналаар “Супер азтан”-д удирдаач өөрийн гарын үсэг бvхий морин хуураа бэлэглэх аж.  

Ж.Болор

Холбоотой мэдээ