Байнгын хороодын хуралдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-24 08:36:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.

Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, төсвийн тодотголоос гадна Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг тус тус авч хэлэлцэх юм.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж, “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-тэй холбогдуулан Ерөнхий хяналтын сонсгол явуулах эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр товложээ.
 

Б.Туул


Холбоотой мэдээ