Баруунтуруун сумынхан ургацын баяраа тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
Увс /МОНЦАМЭ/. Баруунтуруун сумын тариаланчид жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан намар” ургацын баяраа өчигдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр тариаланчид тус сумаас төрөн гарсан таван баатрынхаа хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэнээс гадна гар бөмбөгийн тэмцээн, шатрын тэмцээн, “Баруунтуруунд үйлдвэрлэв” бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, үндэсний бөхийн барилдаан зэрэг үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Ургацын баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд аймгийн харцага С.Гантулга, аймгийн начин С.Банзрагч нараар магнайлуулсан аймаг, сумын цолтой хүчит 32 бөх бяр хүчээ сорин барилдсанаас Баруунтуруун сум дахь Онцгой байдлын гал унтраах 60-р ангийн бөх, аймгийн харцага Сугаррагчаагийн Гантулга 5 даван түрүүлжээ. Харин Тэс сумын харьяат аймгийн начин С.Банзрагч үзүүрлэж, Баруунтуруун сумын харьяат, сумын начин Л.Энхбаяр, залуу бөх Д.Пүрэвсүрэн нар шөвгөрсөн байна. Бөхийн барилдааныг олимп, дэлхийн хос медальт, Монгол Улсын гавъяат тамирчин Д.Сумьяагийн аав Доржсүрэн ивээн тэтгэжээ. Тэрчлэн хүн юугаар баян түүгээрээ дайлна гэгчээр Баруунтуруун сумынхан алтан шаргал тарианыхаа дээжээр хийсэн гурилаар тэмцээн уралдаанд шалгарсан хүмүүсээ шагнаж урамшуулсан байна.

Б.Батхүү