"Иргэдээ сонсох, иргэндээ үйлчлэх” аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-10-21 12:10:43
Увс /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний шат дамжлага, хүнд суртал чирэгдэлийг арилгах зорилгоор Увс аймаг энэ сарын 20-оос ирэх сарын 20-ыг хүртэл “Иргэдээ сонсох, иргэндээ үйлчлэх” аян зарлалаа.

Энэхүү аяны хүрээнд өчигдөр төрийн байгууллагууд чиглэл чиглэлээрээ хамтарч хүмүүс олноор төвлөрсөн газрууд болох “Шинэ Улаангом зах”, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв болон Улаангомын гудамж талбайд төрийн үйлчилгээг хүргэж ажилласан юм. Нээлттэй хаалганы өдөрлөгийн үйл ажиллагаатай аймгийн удирдлагууд өөрсдөө явж танилцан ард иргэдэд хүргэж байгаа үйлчилгээ, чанар хүртээмж, зохион байгуулалтыг харлаа. Тус аяны хүрээнд төрийн үйлчилгээний нэгдсэн төвд агентлаг, албан байгууллагууд нэг нэг өдрөөр ээлжлэн байгууллагаа сурталчлах, иргэдэд үйлчилгээгээ хүргэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх арга хэмжээ зохион байгуулах аж. Мөн Аймгийн ЗДТГ-ын 70452222 нээлттэй утсаар иргэдэд мэдээлэл хүргэх, санал хүсэлтийг хүлээн авах ажлыг ЗДТГ-ын хэлтсийн дарга нар хуваарийн дагуу хийх, аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд төрийн байгууллагуудаар орж хяналт, шалгалт хийх зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ