Хүүхэд харах үйлчилгээг 17 газар эрхэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Увс аймагт хүүхэд харах үйлчилгээний 17 цэг ажиллаж байгаа бөгөөд үүнд 146 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Хүүхэд харах цэгүүдийн орчин нөхцөл, үйл ажиллагааны стандартад мэргэжлийн байгууллагаас хяналт шалгалт хийж, шаардлага хангаагүй хоёр цэгийн үйл ажиллагааг цуцалжээ.
Сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа нэг хүүхдэд олгох үйлчилгээний хувьсах зардлыг бүс нутаг, алслагдсан байдлыг харгалзан сар бүр 131 мянга 800 төгрөг байхаар Засгийн газраас тогтоосон байна. Энэ дагуу хүүхэд харах цэгүүд дээд тал нь сард 70 хүртэл мянган төгрөг авах ёстой аж. Эцэг эхчүүдийн хувьд хүүхэд харах цэгүүд нэг хүүхдээс дээд тал нь сард 70 мянгаас дээш төлбөр авах, орчин нөхцөл, үйл ажиллагаа нь шаардлага хангахгүй байгаа бол мэргэжлийн байгууллагад гомдол гаргаж, эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахуулж болох аж.

Б.Батхүү