Өлгий сумын нэгдүгээр бага сургуулийг Ү.Ахтышханы нэрэмжит болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-20 14:32:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат багш Үркиний Ахтышханы гавьяаг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх зорилгоор Өлгий сумын нэгдүгээр бага сургуулийг түүний нэрэмжит болгох шийдвэрийг өчигдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс гаргасан байна.

Ү.Ахтышхан 1921 онд төржээ. Тэрээр 1941 онд Өлгий хотод 7 жилийн сургууль байгуулагдахад  анхны хичээлийн эрхлэгчээр, Улаанхус сумын долоон жилийн сургуулийн анхны захирал, Ойгор бага сургуулийн захирал зэрэг удирдах албан тушаалд 11 жил, 26 жилийн турш анги удирдан ажиллаж, орон нутагт боловсролын байгууллагыг үүсгэж хөгжүүлэх, ард түмнийг гэгээрүүлэн соёлжуулахад олон жилийн хөдөлмөрөө зориулсан байна.

Түүний хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1971 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 108 дугаар зарлигаар "БНМАУ-ын Гавьяат багш" цол олгосон ажээ. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ