Төрөлжсөн сургуулийнхан зургаан медальтай иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 00:05:45

Булган аймгийн Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын бүрэн дунд сургуулийн чөлөөт бөхийн багш А.Дарханбаатараар ахлуулсан сурагчид 6 медальтай ирлээ.

“Налайх цом – 2015” олон хотын нээлттэй тэмцээнд 24 байгууллагын 480 тамирчин оролцсоноос манай аймгийн тамирчин сурагчид  багаараа 5 – р байранд оржээ. Тус тэмцээнд охидын 70 кг – ын жинд Б.Батцэцэг алтан медаль, Б.Номин – Эрдэнэ, Г.Намуун нар хүрэл медаль хүртсэн бол 60 кг – ын жинд Б.Нямсүрэн мөнгөн медаль, Ч.Амгаланцэцэг, Б.Саранчимэг нар хүрэл медаль хүртжээ. Харин хөвгүүдийн 42кг – ын жинд Б.Дашням,  69кг – ын жинд А.Очгэрэл нар  шагналт 5 – р байрт тус тус шалгарчээ.

Сургуулийн зүгээс тэдний дараа дараачийн тэмцээнд анхаарал хандуулж, бэлтгэл сургуулилтанд нь анхаарахаа амласан байна.

П.Батням

Холбоотой мэдээ