Гурван сая дахь иргэний үе чацуутанд байр бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 23:50:56

Монгол улсын 3 сая дахь иргэний үе чацуутан Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн А.Солонго бүсгүйн хүү Тэмүгэд саяхан шинэ байрны түлхүүр, үл хөдлөх гэрчилгээний хамт гардууллаа.

Дорнод аймагт 3 сая дахь иргэний үе чацуутан хоёр төрсний нөгөө нь Халхгол сумын иргэн П.Хандмаагийн Сумъяабазар хүү юм. Тэдний өөрсдийн саналаар суманд нь тохилог байшин барьж өгөхөөр болсон байна. Энэ өдрүүдэд тус аймагт "Хүүхдийн төлөө хариуцлагатай түншлэл" хөдөлгөөн өрнөж, 3 сая дахь иргэний үе чацуутанг алдаршуулах ажлын хэсгийнхэн дээрх санаачилгыг гаргажээ.

 

Б.Туяа

Холбоотой мэдээ