Аймгийн төв номын сангийн электрон катологиор 15 мянга гаруй иргэн үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-10-19 02:20:51
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн төв Номын сангийн электрон катологиор өнөөдрийн байдлаар 15200 орчим иргэн үйлчлүүлжээ. Тсу номын сан лавлагаа ном зүйн ажлыг орчин үеийн техниктэй хослуулж хэрэглэгчдээ үйлчилгээгээ шуурхай хүргэх ажлыг энэ онд эхлүүлсэн юм. 
Тодруулбал уншигчдад аливаа мэдээллийг олон эх сурвалжаас авах, хэрэгцээт мэдээллийг шууд хэвлэн өгөх, уншигчдад сонирхсон мэдээллийг файл хэлбэрээр өгөх, мөн интернэт ашиглах зэрэг үйлчилгээний шинэлэг хэлбэрийг амжилттай хэрэгжүүлж байна. Хэрэгцээт мэдээллээ файл хэлбэрээр нь 214 хүн авсан байна. Мөн уншигчдын нэн хэрэгцээт сэдвээр картын сан, ном зүйн бүртгэл, гарын авлага гарган уншигчдад ашиглуулж байгаа ажээ.
Энэ жил тус номын сан номын фондоо монгол, англи, орос, түвд хэлээр гарсан 3000 гаруй боть номоор баяжуулжээ.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ