Байнгын хороод Төсвийн тодотголыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засаг, Төсвийн байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр тус тус хуралдах хуваарьтай байна.
Үдээс өмнө Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм.
Харин үдээс хойш Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлнэ.

Н.Туяа