“Малчид мэдээлэл сургалтын төв”-тэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 20:21:53

Швейцарийн хөгжлийн агенталгаас санхүүжүүлж буй “Ногоон алт” төслийн шугамаар Увс аймгийн Тэс, Өмнөговь, Цагаанхайрхан, Өндөрхангай сумдад 80 м2 талбайтай дүнзэн байр барьж ашиглалтанд оруулснаар аймгийн хэмжээнд 10 сум “Малчдын мэдээлэл сургалтын төв”-тэй болоод байна.

“Мэдээлэл сургалтын төв”-ийн нэг өрөөг малчдад үйлчлэх зориулалтаар тохижуулж проектор, зурагт, самбар, ширээ, сандал зэрэг тоног төхөөрөмжөөр хангажээ. Ингэснээр малчид Мэдээлэл сургалтын төвдөө цуглаж бэлчээрийн менежмент, сүргийн менежмент, нэг ба олон наст ургамал тариалалт, хадлан тэжээл бэлтгэл, малын эрүүл мэнд, мал аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын менежмент буюу малчдын хоршоо дэмжих үйлчилгээ зэрэг асуудлаар сургалт зөвлөлгөөн хийх, өдөрлөг, үзэсгэлэн худалдаа зохион явуулах бүрэн боломжтой болсон байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ