Ө.Энхтүвшинг Шадар сайдаар, Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын даргаар томилохыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-17 12:39:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шадар сайд болон ЗГХЭГ-ын даргын томилгоог авч хэлэлцлээ.
Хуралдаанаар Шадар сайдад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг томилох асуудлыг авч хэлэлцэхэд олонх дэмжив. Тус хуралдаанд нийт 13 гишүүнээс 12 нь буюу 92,3 хувь нь дэмжсэн юм.
Байнгын хорооны дэмжлэгийг авсан энэхүү томилгоог УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн батламжилна.

 
Б.Туул
Холбоотой мэдээ