АН-ын бүлэг хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-17 10:47:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлэг одоо Төрийн ордонд хуралдаж байна.
 
Тус бүлэг өчигдөр хуралдах байсан ч хуралдаанаа түр хойшлуулаад байсан юм. Бүлэг цаг үеийн асуудлаар хуралдаж байгаа аж. Гэхдээ хэлэлцэж буй асуудал нь сайд нарын томилгоог дахин хэлэлцэж магадгүй нөхцөл байдал уг бүлэг үүсээд буй.

Учир нь бүлгийн дарга Д.Эрдэнэбат өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа, "Ерөнхий сайдыг УИХ-тайгаа ажлын  бодлогын уялдаа холбоотой байхын тулд Засгийн газрын гишүүдийн нэг хэсэг нь буюу ялангуяа ерөнхий чиг үүргийн яамд давхар дээлтэй байж болох юм гэдэгт АН-ын зүгээс байр сууриа илэрхийлсэн. Энэ нь Засгийн газар УИХ-тай харилцан ойлголцоход бодлогын тэнцвэртэй гэж харсан. Тиймээс тодорхой хэмжээнд давхар дээлтэй байх нь байж болох асуудал. Өмнө нь АН-ын засаг барьж байх үед давхар дээлийг эсэргүүцэж талбай дээр багт наадам хийж байсан МАН өнөөдөр өөрсдөө Засгийн газарт 100 хувь давхар дээлтэй орж ирж байна. Энэ нь шударга ёс, Үндсэн хуулийн зарчмаас эхлээд олон зүйлийг алдагдуулж байгааг нь харуулж байна. Засгийн газрын бүтцийн асуудлаар  АН-ын бүлэг байр сууриа дахин гаргана" хэмээн ярьсан юм.

Бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх аж.
Б.Туул
Холбоотой мэдээ