Сурагчдын 60 хувь нь сурах бичгээ худалдан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-10-16 12:17:00
 Увс /МОНЦАМЭ/. ЕБС-ийн бага ангийн сурагчид 100 хувь сурах бичгээр хангагдсан бол ахлах, дунд ангийн сурагчдын 60 хувь нь сурах бичгээ зах зээлээс худалдан авч байна. Харин үлдсэн 40 хувь нь сурах бичгээ үнэгүй авчээ.
Энэ жилийн тухайд ахлах, дунд ангийн 50 нэр төрлийн сурах бичиг шинээр хэвлэгдсэн бөгөөд “Мэдлэг” номын дэлгүүрээр худалдаалж байна. Сурах бичгийн үнэ 1300-4500 төгрөгийн хооронд байгаа аж. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулагдсан таван төрлийн сурах бичиг шинээр хэвлэгдсэнийг сургууль тус бүрийн хүүхдийн тоог харгалзан үнэ төлбөргүй олгожээ.
Шинэ сурах бичгийг дунджаар таван жил ашиглах ёстой ч сурагчид хугацаанаас нь өмнө муутгадаг байна. Иймд сурагчдыг сурах бичигтээ ариг гамтай ашиглах тал дээр сайн анхааруулах шаардлагатай байгааг сургуулийн номын санчид хэлж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ