УИХ дахь намуудын бүлэг өнөөдөр хуралдахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-16 12:12:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь намуудын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдахгүй нь.

Дэгээр бол долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь хоёр намын бүлэг хуралддаг. Гэвч өнөөдрийн хувьд бүлгүүд хуралдаанаа хойшлуулсан байна.

Ардчилсан намын бүлэг маргааш хуралдахаар гишүүддээ зар тараасан бол МАН-ын бүлэг мөн хуралдаанаа хойшлуулсан ч хэдий хүртэл гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Б.Туул 
Холбоотой мэдээ