Нийт нутгийн 80 хувьд үлийн цагаан оготно тархжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-15 22:28:08
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Мэрэгч амьтны тархалт, тандалтын судалгааг өнгөрсөн дөрөв, зургадугаар сард Аргалант, Баянхангай, Баянцогт, Лүн, Алтанбулаг, Өндөрширээт, Баян, Сэргэлэн, Жаргалант, Цээл, Угтаалцайдам, Борнуур, Баянчандмань, Заамар гэсэн 14 суманд хийхэд үлийн цагаан оготно нийт нутгийн 80 хувьд нь тархсан бэлчээрийн ургамлын 40-60 хувийг сүйтгэсэн гэсэн дүн гарчээ.

Орон нутгийн төсвийн 106,0 сая төгрөгийн санхүүжилтээр бэлчээрийн хөнөөлт мэрэгч, үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг 10 сумын 30,0 мянган га талбайд зохион байгуулжээ. Мөн 500-аас дээш га талбай эзэмшдэг газар тариалан бүхий сумдын аж ахуй нэгж, иргэд өөрсдийн хөрөнгөөр 38,8 мянган га талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулав. Энэ жил аймгийн хэмжээнд нийт 68,8 мянган га талбайд бэлчээрийн мэрэгч хортонтой тэмцэх ажил зохион байгуулсан гэж аймгийн ХХААГ-ын Мал аж ахуйн албаны дарга Д.Дашдулам хэллээ. 
 
Т.Төмөр
Холбоотой мэдээ