Ерөнхийлөгч Х.Баттулга төрөлх сургуулиараа зочилж, мод тарив
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн гадна талбайд мод тарилаа. Тэрээр тус сургуулийг 1978 онд дүүргэжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ,"Дэлхийн дулаарал, цөлжилтийг бууруулахын тулд хүн бүр мод тарих ёстой. Гэхдээ тарьсан модоо арчилж ургуулах нь чухал. Манай улс жил бүрийн тав болон 10 дугаар сарын 14-нд бүх нийтээр мод тарих өдөртэй болсноор 16 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. 2011 онд 7689 байгууллага, 220 мянган иргэн нэг сая 754 мянган ширхэг мод тарьсан байдаг. Зохион байгуулалттайгаар мод тарьж эхэлснээс хойш нийт 9 сая гаруй мод тарьжээ. Үүний 6 сая гаруй нь ургасан тоо баримт байгааг дурдаж төрөлх сургуулийнхаа багш, оюутнуудад сурлага, ажил хөдөлмөрийн амжилт хүслээ.
Мөн үеэр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн захирал Р.Өлзийхишиг, "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг төрөлх сургуульдаа зочлон мод тарьж байгаад талархал илэрхийлж, тарьсан мод бүрээ ургуулахын төлөө ажиллана" гэлээ.
Дашрамд дурдахад Ерөнхийлөгчтэй хамт төгссөн ангийнхан нь мод тарьсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулга мод тарьсныхаа дараа ангидаа зочиллоо.

Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ