Ихэнх нутгаар өдөртөө дулаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-10-14 08:02:13
 Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэн хононо.

Энэ сарын 17-нд Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр. 15-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна хэмээн Цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ. 
Холбоотой мэдээ