Театрын барилга жилийн хугацаатай хойшилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-11 23:48:00

Улсын төсөвт 9,5 тэрбум төгрөг тусгаж, 2016 онд ашиглалтад өгөх байсан “Хөгжимт, драмын театрын барилга товлосон хугацаанаасаа жилээр хойшлов.

Зуунмод сумын 1-р багт барьж буй 800 хүний суудалтай, эргэдэг, өргөдөг тайз бүхий театрын барилгад эхний жил 3,3 тэрбум, дараагийн жил 1,6 тэрбум төгрөг төсөвлөж, 840 сая төгрөг олгосоноор гүйцэтгэл 65 хувь байна.

Монгол Туургатан театрын дарга Д.Баасанжаргалын хэлж буйгаар энэ оны үлдэгдэл 800 гаруй сая төгрөгийг 2016 оноос өмнө авчихвал 2015 оны гүйцэтгэл 98 хувьд хүрнэ. Цаашдаа санхүүжилт саатахгүй бол хоёр жилийн дараа ашиглалтанд орох төлөвтэй байна гэсэн юм.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ