Модны үнэ харьцангуй хямд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хүйтний улирал ирж буйтай холбоотойгоор мод, нүүрсний худалдаа ид өрнөж байна. Аймгийн төв нэг портер хуурай мод 230.000 төгрөгөөр зарагдаж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс үнийн хувьд буурсан дүн юм.
Мөн шуудай мод 1100-2500 төгрөгөөр, шуудай аргал 3000 төгрөгийн үнэтэй байна.
Дөвөнтийн уурхайн нүүрсний үнэ портерыг нь 100.000 төгрөг, Баянтээгийн уурхайн нүүрсний мөн ийм хэмжээнийхийг нь 160.000 төгрөгөөр худалдаж байгаа ажээ. Жижиглэнгийн үнийн хувьд шуудай нүүрс Дөвөнтийнх 1500 төгрөг, Баянтээгийн уурхайнх 2000 төгрөгийн ханштай байна.
Б.Мөнхзул