Зам тээврийн осол өмнөх оныхоос 20,5 хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-12 20:59:01
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/.Төв аймгийн хэмжээнд зам тээврийн осол өмнөх оныхоос 20,5 хувиар өссөн талаар аймгийн Замын Цагдаагийн тасгаас мэдээлэв.

Төв аймгийн хэмжээнд оны эхний есөн сарын байдлаар нийт 400 осол гарснаас 180 нь захиргааны зөрчил, 66 нь хэрэг, 154 нь осол 154 байна.  Үүний улмаас  42 хүн нас барж, 296 хүний биед хүнд болон хөнгөн зэргийн гэмтэл, иргэд, байгууллагад нийт 536.100.000 төгрөгийн хохирол учирчээ.

Дийлэнх ослын 18,5 хувь нь хурд хэтрүүлсэн, 2,5 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 27,7 хувь нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон, 32,2 хувь нь жолоочийн анхаарал болгоомжгүйгээс, 5,7 хувь жолооч эсрэг урсгалд орсон, 2,7 хувь, явган зорчигчийн буруугаас, 10,7 хувь бусад шалтгаанууд эзэлж байна гэж аймгийн Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, Ахлах дэслэгч Э.Болдмандах хэллээ.

Аймгийн нутаг дэвсгэрт гарсан хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг ослыг өмнөх оныхтой харьцуулахад хэрэг 7, нас баралт 12,5 хувиар буурсан бол гэмтсэн хүн 16,5, осол 20,5 хувиар өсчээ. Илрүүлсэн захиргааны зөрчил 38,8 хувиар буурч, торгуулсан жолооч нарын тоо 65,5 хувиар өсжээ.

 
Т.Төмөр
Холбоотой мэдээ