"Эрдэнэт" үйлдвэрт ажилд оруулна гээд мөнгө залилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-11 17:29:56

"Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгье. Гар цайлгах мөнгө хэрэгтэй шүү" гэж хууран багагүй мөнгө залилсан хэргийг цагдаагийн газар шалгаж байна.

Ийм гомдлыг гурван ч иргэн цагдаагийн газарт ирүүлсний мөрөөр шалгахад залилагчид 10 гаруй хүнээс 60 гаруй сая төгрөг залилсан нь нотлогджээ. Цалин сайтай, баталгаатай ажилд орох гэсэн хүмүүсийн гуйлтыг ашиглан овжин зарим нэгэн ийн залилах явдал ихсэх шинжтэй байгаа  нь хямралын сүүдэр гэлтэй.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ