Үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй залууст 3-10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-ээс “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-үүдийн төгсөгч болон төгсөгчдийн залуусын бүлэгт эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг үзүүлэх болжээ.
Залуусын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх төслийг тус дүүргийн ХХҮХ-т энэ сарын 20-ныг дуустал хүлээн авч, шаардлага хангасан тохиолдолд тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авахад зориулж төгсөгчид гурван сая хүртэл, төгсөгчийн бүлэгт 10 сая төгрөгийг 24 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөх нөхцлөөр олгох юм.
Санхүүгийн дэмжлэг авахыг хүссэн иргэд доорх материалыг бүрдүүлнэ. Үүнд:
-Төгсөгч болон бүлгийн гишүүдийн гараар бичсэн өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/,
-Иргэний үнэмлэхний хуулбар / төгсөгч нь Сүхбаатар дүүргийн харьяалалтай байна/
-Мэргэжлийн диплом /эх хувиараа/, гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
-Үйлдвэрлэл, аж ахуй эрхлэх болон хэрэгжих үндэслэлтэй бизнес төсөл, үр ашиг, орлого нэмэгдүүлэх тооцоо судалгаа, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх
-Төслийг нөхөрлөл, хоршоо, бүлгийн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх бол гишүүд, оролцогчдын үүрэг хариуцлага, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг бичгээр тодорхойлсон байх
-Төслийн шаардлага хангасан байх /худалдан авах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн зураг, үнийн харьцуулсан судалгаа гм/
-Оршин суугаа газрын тодорхойлолт /цахим машинаас авна/

Ч.Ариунболд