ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх сарын 3-наас эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2017-10-11 12:49:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт 11 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн долоо хоног үргэлжилнэ.

Нэгдүгээр ангийн сурагчид зарим жилүүдэд хоёр долоо хоног амарч байсан бол энэ жилийн хувьд өнгөрсөн жилийн адил нэг долоо хоног амарна. Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван долоо хоног амрах бол дунд, ахлах ангийнхан хоёр долоо хоногийн хугацаатай амрах аж.
 
Д.Өлзий
Холбоотой мэдээ