Төсвийн орлого нэмэгдэхэд тодотгол хийнэ гэсэн заалт байхгүй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр товлосон байсан ч уг асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа.
Учир нь тус бүлэг дээрх асуудлыг сайтар нягталсны дараа хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ үеэр мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан, "Төсвийн байнгын хороо Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа дагаж мөрдмөөр байна. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд төсвийн тодотгол хийх талаар тодорхой заасан байдаг. Төсвийн орлого нэмэгдэх, ОУВС-тай хийсэн гэрээний асуудлаар төсвийн тодотгол хийнэ гэсэн заалт байхгүй. Төсвийн байнгын хорооныхон өөрсдөө хуулиа зөрчиж болохгүй. Иймд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлалыг хасах саналтай байна" гэсэн саналтай байгаагаа хэлж байв.
Үүгээр уг байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

Б.Туул