МАН-ын бүлгийн хуралдаан түр завсарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-10 18:03:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан түр завсарлав.

Тус бүлгийн хуралдаан үдээс хойш 14 цаг өнгөрч эхлэн, шинэ Засгийн газрын кабенитын бүрэлдэхүүнийг хэлэлцэж буй. Уг нь МАН-ын бүлэг өчигдөр хуралдах хуваарьтай ч сайд нарын нэрс дээр тохироо хийж чадахгүй байсаар өнөөдрийг хүргэсэн юм. Гэвч одоог хүртэл сайд нарынхаа нэр дээр бүрэн зөвшилцөлд хүрч чадаагүй хэвээр байгаа аж.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяны хуралдааны үеэр “Хэрэв сайдаар ажиллах бол төрөөс цалин авахгүй ажилла” гэсэн зарчим баримталж байгаагаа хэлсэн байна. Учир нь Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчид нь бүгд УИХ-ын гишүүд байгаа юм.

Хуралдаан түр завсарлаад эргэж орох аж.
Б.Туул
Холбоотой мэдээ