Баян сумын соёлын өдөрт 20 орчим өрхийн үйлдвэрч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-08 10:07:41
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Баян сумын “Соёлын өдөр” өнөөдөр Зуунмод сумын Мөнх-алдрын талбайд ёслол төгөлдөр боллоо. 36 жилийн дараа болж буй өдөрлөгт тус сумын 20 орчим өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна.

Төв аймаг 27 сумтай, бусад аймгуудаас хөдөө аж ахуй болон газар тариалан  түлхүү хөгжсөн. Өмнө 27 сумынхаа соёлын өдрүүдийг жилд нэг удаа хийдэг байсан бол өнгөрсөн жилээс жилд хоёр удаа сумын соёлын өдрийг тэмдэглэх шийдвэр гаргажээ. Баян сумын соёлын өдөрт 20 орчим өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид оролцож өөрсдийнхөө бараа, бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргав. Үзэсгэлэнд Зуунмод сумын 200 гаруй иргэд оролцсон гэж Баян сумын Засаг дарга Ц. Энхбаатар хэлэв.

Мөн соёлын өдрийн хүрээнд “Айрагны баяр” болон уламжлалт “Дэмбээдэх” тоглоомыг иргэдийн дунд зохион байгуулав. Уг арга хэмжээнд 100 гаруй иргэд оролцож, нэг өдрийг сонирхолтой өнгөрүүлсэн аж.

Сонирхуулахад, Баян сум өдгөө 2000 гаруй хүн амтай дэд бүтэц хөгжсөн, урлаг соёлын өлгийн нутаг юм.  Ерөнхий боловсролын  сургуулийн хүүхдүүдийн дунд гар урлалын дугуйланг  хичээллүүлж  улсын чанартай олон тэмцээн уралдаанд тэргүүн байр эзэлж байсан гэдгийг тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн техникийн багш Г.Батсайхан хэллээ. 
 
Т.Төмөр
Холбоотой мэдээ