Мэс заслын шинэ төхөөрөмж туршлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-08 00:55:05
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийд тэргүүлж байгаа ХБНГерман улсын Карло шторц компанийн өндөр технологийн дурангийн аппаратаар нэг хүнд үнэгүй хагалгаа хийв.

Нэгдсэн эмнэлгийн ашиглаж буй дурангийн хагалгааны багаж тоног төхөөрөмж харагдах зай нь гурав дахин томруулдаг бол саяын туршиж үзсэн тоног төхөөрөмж үүнээс 60 дахин томруулж харагдуулдаг орчин үеийн 3D багаж тоног төхөөрөмж юм. Сүүлийн үед тус тоног төхөөрөмжийг эмнэлгийн салбарт өргөн ашиглаж байгаа бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгааг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн их эмч Д.Дарьсүрэн хэлэв.

Орчин үеийн эмнэлгийн шаардлагад нийцсэн уг тоног төхөөрөмжийг аймгийн Нэгдсэн эмнэлэг ашиглаад эхлэвэл иргэдэд ч илүү зовиур шанал багатай хагалгаанд орохоос гадна хагалгааны чанар бүрэн сайжирна Тиймээс уг тоног төхөөрөмжийг аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт оруулж ирэхийг орон нутгийн удирдлагуудаас хүсч буйгаа эмч нар хэлж учирласан юм.
Аймгийн Нэгдсэн эмнэлэгт жилдээ дурангийн хагалгаанд 1000 гаруй хүн ордог байна. 
 
Т.Төмөр
Холбоотой мэдээ