Гурван сумын нэр бүхий газрын орон нутгийн тусгай хамгаалалтанд авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-10-07 23:23:46
Завхан/МОНЦАМЭ/. Завхан дахь Хяргас нуур, Завхан голын сав газраас сав газрын усны нөөцийн менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хэвлэл мэдээллээр мэдээлэв. Хяргас нуур-Завхан голын сав газар нь Монгол Улсын баруун бүсэд, Хангайн нурууны хойд ба баруун хойд хэсэг, Их нууруудын хотгорын төв хэсэг, Ханхөхийн нурууны өмнөд хэсгийг хамарч, 122315.0  км2 талбайг эзлэн орших ба хамгийн өндөр цэг нь Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уул (дтд 4031 м), хамгийн нам доор цэг нь Хяргас нуур (дтд 1028 м) юм. Сав газар нь баруун хойд талаараа Хархираа, Түргэний уулс, хойд, зүүн хойд талаараа Хан Хөхий, өмнөд, баруун өмнө талаараа Хангай, зүүн талаараа Булнай, баруун талаараа Хантайшир, Хасагт хайрхан зэрэг том нуруудаар хүрээлэгдэх бөгөөд тэдгээр нь Хяргас нуур-Завхан голын сав газрын ус хагалбар, урсац бүрэлдэх эх болж байдаг ажээ.
Засаг захиргааны хуваариар баруун болон хангайн бүсийн таван аймгийн нутаг дэвсгэрийг дамжин орших Хяргас нуур-Завхан голын сав газарт Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс, Архангай зэрэг 6 аймгийн 51 сумын 188 баг багтах бөгөөд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 7.7 хувийг эзэлдэг байна. Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргаанаас Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр Хяргас нуур-Завхан голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулсан байна. Энэхүү төлөвлөгөөг боловсруулж батлуулснаар Хяргас нуур, Завхан голын сав газрын усны нөөцийн судалгааг бүрэн хийж усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр сүүлийн дөрвөн жилээр төлөвлөгөө гарган ажиллах ажээ.  Тухайлбал 2016 он, 2017 онд  Завхан аймгийн Сонгино сумын Айраг нуурын орчмыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, Эрдэнэхайрхан сумын Алтан багийн Их хайрхан уулыг, Түдэвтэй сумын Ойгон нуурын сав орчим, бөөргийн нууруудыг улсын тусгай хамгаалалтад авах ажлыг эхлүүлж амжилттай батлуулаад байна.  Харин энэ жил гурван аймгийн 14 сумын 31 гол горхийг хамгаалах зүй зохистой ашиглахад нэмэлт хяналт тавьж ажиллажээ.   
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ