Ц.Чинзориг агсны хөгжмийн бүтээлүүд эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-11 12:46:05

Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны мэндэлсний 60 насны ойд зориулан энэ долоо хоногийг уран бүтээлчийн “Хөгжмийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тэрбээр “Зүүдний говь”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Намрын дурсамж”, “Дууны хорвоо”, “Ус мөрөн олон чиг”, “Чингис хааны говь”, “Үүлэн цэнхэр хангай”, “Учран золгохын ерөөл” “Уйлж дуулах хорвоо” зэрэг олон сайхан дууны аялгууг бичсэн юм.

Ойн хүрээнд маргааш болох “Чинжигийн сонгодог аялгуу” тоглолтод энэ үеийн нэртэй уран бүтээлчид, хөгжимчид оролцохоос гадна түүний хоёр охин нь аавынхаа дан хөгжмийн уран бүтээлийг үзэгчдэд тоглож сонирхуулах юм.

Харин энэ сарын 13-нд “Эх орондоо дуулах бүүвэйн дуу” тоглолт ХЦДБЧ-д болно. Тус тоглолтыг хөгжмийн зохиолчийн шавь МУУГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од санаачлан зохион байгуулж байгаа юм.

СТӨ-нд энэ сарын 14-нд болох “Дууны хорвоо” уран бүтээлийн цэнгүүнд Ардын жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцэеэ, МУГЖ Г.Равдан, Өлзий-Орших нарын уран бүтээлч ая дуугаа өргөнө.

Ж.Болор

Холбоотой мэдээ