Хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-10-07 09:12:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Аргын тооллын 10 сарын 7, Санчир гараг. Билгийн тооллын 17, Шийдэм одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 08 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана.

Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Холбоотой мэдээ