Аравдугаар сарын 04-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-10-04 07:58:10
Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
09.00 цагт Нийслэлийн удирдлагууд Нийтийн үйлчилгээний байгууллагуудын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцана.
09.30 цагт Нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуульд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны багш нарын форумд оролцогчид хамтран Монгол сурагчдад хичээл заана.
09.30 цагт "Blue Sky" зочид буудалд МҮХАҮТ Евразийн эдийн засгийн комисс  хамтран “Монгол Улс ба Евразийн эдийн холбоо – 2017” бизнес чуулга уулзалт зохион байгуулна.
09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн байранд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно.
10.00 цагт Монгол улсын Ардын болон Гавьяат багш цолтой нийт 95 алдарт багшийн түүхийг агуулсан “Билиг оюуны эх сурвалж” номын нээлт МУБИС-ийн Багшийн сургуулийн Урлаг танхимд болно.
10.00 цагт “Blue Sky” зочид буудалд МХЕГ, Евразийн эдийн засгийн комисстой “Мал эмнэлэг, ариун цэвэр, ургамлын хорио цээрийн салбарт хамтран ажиллах” Санамж бичигт гарын үсэг зурна.
10.00 цагт МУИС-ийн 75 жилийн ойн хүрээнд тус сургуулийн I, II байрны урд байрлах Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болно. 
11.00 цагт Үндэсний мэдээллийн төвд МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ
12.00 цагт Ялалтын талбайд эрүүл мэндийн салбарын ажилчид цалингаа нэмүүлэхийг шаардаж, жагсаал зохион байгуулна.
13.00 цагт БХБЯ-нд Монгол Улсын Хүн амын нутагшил суурьшлын ерөнхий төсөл "Сервис центр"-т Азийн хөгжлийн банкнаас техник туслалцааны хүрээнд 2 сая ам.долларын санхүүжүүлэлт авах Санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.
15.00 цагт МУИС байгуулагдсаны 75 жилийн ойн хүрээнд төрийн одон медаль гардуулах ёслолын ажиллагаа МУИС-ийн Номын сангийн байранд болно. 
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн, “HR” клубээс “Үндэсний баялаг-Хүний нөөц” уриатай “HR Day-2017” арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Хаппи веритас” төвөөс элэгний С вирусын эмийг курсээр нь үнэгүй олгох талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт Цагдаа, шүүх, прокурорын байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд хүний эрх зөрчиж иргэдийг хохироож байгаа асуудлаар Булган аймгийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан мэдээлэл хийнэ.
Хэвлэлийн хүрээлэнд
11.00 цагт Төрийн хошой шагналт Д.Сэнгээгийн мэндэлсний 100 жилийн ой, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын дунд сургууль дахин байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
11.30 цагт “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын аян”-ы талаар Геронтологийн үндэсний төвөөс мэдээлэл хийнэ.
Холбоотой мэдээ