Сирийн нийслэлд дэлбэрэлт болж, 15 хүн амиа алдав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-10-03 13:13:18

ДАМАСК. /Шиньхуа/.  Сирийн нийслэл Дамаск хот дахь Мидан дүүргийн ойролцоох цагдаагийн хэсэгт тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 15 хүн амиа алдсан гэж засгийн газрын талыг баримтлагч “Аль-Эхбар” телевизээр мэдээлжээ.

Хэд хэдэн амиа золиослогч цагдаагийн хэлтсийн байрны өмнө болон дотор нь тэсрэх бөмбөг дэлбэлсэн байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна.

Нийслэл Дамаск хот сүүлийн саруудад харьцангуй тайван байгаа боловч үе үе дэлбэрэлт болж хохирол учруулсаар байна.  

Х.Сарнай 
 

 

Холбоотой мэдээ