Хорихоос суллагдсан залуусыг ажилд зуучилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-10 14:20:59

Өршөөлийн хуулиар нийтдээ 2000 гаруй хоригдол суллагдсаны ихэнхийг 16-39 насны залуус эзэлж байна. Тэднийг МЗХ, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж нийгэмшүүлэх зорилгоор сургаж, ажилд зуучлахаар болсон юм.

Залуучуудын хөдөлмөрийн биржид долоо хоногт дунджаар 300-500 орчим цагийн ажлын байр, 500 орчим байнгын ажлын байр нэээлттэй байдаг байна. Өршөөлөөр суллагдсан залуусыг   улирлын чанартай ажил, хаврын мал төллөлт, намрын ажил, төмөр зам, авто зам, барилгын ажилд зуучлах боломжтой гэж үзээд уг хөтөлбөрийг боловсруулжээ. Мэргэжилгүй залуусыг МСҮТ-д сургах, үсчин, засварчин болон бусад мэргэжлийн сургалтад хамруулна гэж МЗХ-ныхон ярьж байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ