БНХАУ-д үйл ажиллагаа явуулж байгаа Умард Солонгосын компаниудыг хаах шийдвэр гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-09-29 11:02:13
БЭЭЖИН. /Би-Би-Си/. НҮБ-аас Умард Солонгосын эсрэг тавьсан хориг арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд БНХАУ-ын эрх баригчид тус улсад үйл ажиллагаа явуулж буй Умард Солонгосын компаниудыг хаах шийдвэр гаргасан байна гэж "Би-Би-Си" агентлаг мэдээллээ. 

Эдгээр компанийг 1 дүгээр сарын эхэн гэхэд татан буулгах юм байна. Хятад, Умард Солонгосын хамтарсан компаниуд ч мөн хаалгаа барих юм. Умард Солонгосын гол холбоотон болох Хятад улс бөс даавуун эдлэлийн худалдааг хориглож, газрын тосны экспортод хязгаарлалт тавиад байгаа билээ. Энэ нь Умард Солонгосын зүгээс хийсэн 6 дахь удаагаа хүчирхэг цөмийн цөмийн зэвсгийн туршилт хийснийг эсэргүүцсэн алхам юм.

Хятад улс нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон бөгөөд Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгасан 9 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолыг дэмжин баталсан билээ.
 
Х.Сарнай 
 

 

 
Холбоотой мэдээ