Сумын ЭМТ иргэдийн хандиваар түргэний авто машинтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-09-29 11:47:33
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сант сумын Эрүүл мэндийн төв иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн авто машинтай болжээ.
Энэхүү түргэн тусламжийн авто машиныг тус сумын уугуул өндөр настан н.Шагдаа гуайн гэр бүл, үр хүүхдүүд, зээ хүү Б.Ганхуяг болон н.Цэвээндаваа захиралтай "GO HELP" төрийн бус байгууллагын хамт олон, Б.Буянзаяа даргатай Сант сумын нутгийн зөвлөлөөс бэлэг болгон өгчээ. Энэ нь нутгийнхаа эрүүл мэндийн салбарт том хөрөнгө оруулалт хийсэн буянт ажил болж байгаа юм. Сэлэнгэ аймгийн Сант сумын түүхт 90 жилийн ой ирэх 2018 онд тохиох аж. Иймээс түүхт ойгоо угтан сум орон нутаг, нутгийн зөвлөл, Сант сумтай ажил амьдралын холбоотой олон хүмүүс сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаагийн нэгэн тод жишээ энэхүү үйл явдал юм. 
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ