УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тойрогтоо ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тойрогтоо ажиллаж, сонгогч иргэдийнхээ санал сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр Арвайхээр, Тарагт сумын Алтан тал, Урт, Их булаг багуудад ажиллаж, иргэдтэй нэгдсэн болон ганцаарчилсан уулзалтуудыг хийсэн юм.
Тухайлбал аймгийн Төв барааны захад ажиллаж, бизнес эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ 250 орчим хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг гурван өдрийн турш “Өглөөний цай”-нд урин орон нутагт шинэ ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх талаар харилцан санал сэтгэгдлээ хуваалцлаа. “Өглөөний цай”-нд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд, Арвайхээрийн сумын Засаг дарга О.Пүрэвдорж нар оролцон орон нутагт хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тойрогтоо ажиллах үеэрээ 100 орчим иргэнийг ганцаарчилсан уулзалтаар хүлээн авчээ. Иргэд хувийн амьдралтай холбоотой хүсэлт тавихаас гадна нийгмийн сайн сайхны төлөө санал бодлоо хуваалцсан байна. Иргэдээс ирүүлсэн шийдвэрлэж болохуйц санал хүсэлтийг даруй шийдвэрлэж өгнө гэдгээ гишүүн амлажээ.

Б.Батчимэг