Эрүүл мэндийн салбарын шилдэгүүдийг шагнаж урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-27 16:02:35
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан "Багш  шавийн  эрдмийн  уулзалт”-аар АШУҮИС-ийг  төгссөн  болон  үр  дүнтэй  олон  жил  ажиллаж  байгаа хамтран  ажиллаж  байгаа  эмч,  сувилагч  тусгай  мэргэжилтнүүдийг  шагнаж  урамшуулав.
Энэ үеэр   АШУҮИС-ийн “Клиникийн  профьссор цол”  тэмдэгээр  Хөвсгөл аймгийн Эрүүл  мэндийн  газрын  дарга  М.Үүрийнбаяр,  “Эрдэнийн очир” хүндэт медалиар” Цагаан-уул  сум дундын эмнэлгийн  дарга  Ц.Булгаа, Нэгдсэн  эмнэлгийн  Удирдлага  мэдээллийн  тасгийн  эрхлэгч, Эс судлаач  эмч  Ж.Мөнхбаяр, Мөнхөлжин  хүүхдийн  үүдэн  эмнэлгийн  захирал  Н.Байгальмаа, Эрүүл  мэндийн  газрын  Эмнэлгийн  тусламж  үйлчилгээний  чанар  хариуцсан  мэргэжилтэн  М.Мөнх-Аюуш,  Нэгдсэн  эмнэлгийн  Сувилахуйн  албаны  дарга  Г.Амаржаргал, Эрүүл  мэндийн  газрын  Хүний  нөөц  хариуцсан  мэргэжилтэн  Ж.Нансалмаа, Эрүүл  мэндийн газрын  Сувилахуйн  тусламж  үйлчилгээ  хариуцсан  мэргэжилтэн  О.Дагиймаа нар шагнагдлаа. Мөн Хөвсгөл аймгийн   ИТХ-ын  дээд  шагналаар МУ-ын  Хүний  гавьяат  эмч, Улаан-уул  сум дундын эмнэлгийн  дарга  О.Пүрэвсүрэн, Хөвсгөлийн –Од хүндэт  тэмдэгээр,  Мөрөн  сумын  “Бүрд”  хувийн  эмийн  сангийн  захирал  С.Чогжиргавааг “ Хүндэт  тэмдэг”-ээр  шагнаж  урамшуулж баяр хүргэлээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ