Бразилийн алдарт хөл бөмбөгчин Ромарио муж улсын амбан захирагчийн албан тушаалд нэр дэвших бодолтой байгаа ажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
172@montsame.mn
2017-09-27 10:49:10
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ТАСС/. Бразилийн алдарт хөл бөмбөгчин, 1994 оны дэлхийн аварга Ромарио Бразилийн Рио-де-Жанейро муж улсын амбан захирагчийн албан тушаалд Podemos ("Подемос" буюу "Бид чадна", хуучин Үндэсний трабальист нам) намаасаа нэр двэших бодолтой байгаа тухайгаа Бразилийн спортын телевизийн сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгджээ гэж ТАСС агентлаг мэдээлэв.
 
“Ирэх онд Рио-де-Жанейро муж улсын амбан захирагчийн сонгууль болох ба би нэр дэвших бүрэн магадлалтай байна. Энэ асуудлыг намын журмын нөхөдтөйгөө хэлэлцэнэ. Ер нь би нэр дэвшихийн төлөө тууштай ажиллана” гэж Бразилийн парламентын дээд танхимын сенатчийн албан тушаал хашиж байгаа алдарт тамирчин хэлжээ.
 
Өмнө нь 2016 оны зургадугаар сард Ромарио Рио-де-Жанейро хотын даргын албан тушаалд өрсөлдөх бодолтой байгаагаа зарлаж байсан хэдий ч сонгогдох магадлал багатай байсан тул татгалзаж байжээ.
 
Л.Батбаяр
 
Холбоотой мэдээ