Филиппиний төрийн тэргүүний аюулгүйн албаны ажилтныг буудуулан амь үрэгдсэн байдалтай олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-09-26 15:14:20
МОСКВА. /Спутник/. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертегийн аюулгүй байдлыг хангах албаны ажилтныг төрийн тэргүүний Манила дахь ордны ойролцоо буудуулан амь үрэгдсэн байдалтай олсон тухай аюулгүйн албаны дарга Лопе Дегоя мэдээлснийг Оросын мэдээллийн Спутник агентлаг уламжлав.
 
“Манай ажилтнуудын нэг болох хошууч Харим Гонсага-г аюулгүйн албаны байранд амь үрэгдсэн байдалтайгаар эхнэр нь олсон юм” гэж Ерөнхийлөгчийн аюулгүйн албаны даргын мэдээлсэн байна.
 
Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд үхлийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Санаатай үйлдсэн аллага гэж Лопе Дегоя үзэхгүй байгаа аж.  
 
Филиппиний төрийн тэргүүний аюулгүйн албанаас мэдээлснээр, буудлага гарах үед Дутерте ордондоо байгаагүй юм байна.
 
Л.Батбаяр
Холбоотой мэдээ