Франц улс Баян-Өлгийн жижиг дунд үйлдвэрийн салбарт дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-26 14:13:01

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Франц Улс Азийн Хөгжлийн Банк болон Европын сэргээн босголтын банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгож, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр Баян-Өлгий аймгийн удирдлагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Энэ талаар Баян-Өлгий аймагт албаны айлчлал хийж буй Франц Улсаас  Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак, тус Элчин сайдын яамны Эдийн засгийн албаны дарга Анни Биро нар  өнөөдөр аймгийн Засаг дарга А.Гылымхантай уулзах үеэр дуулгасан байна.  

Мөн уулзалтын үеэр талууд эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, худалдаа, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тохиролцоонд хүрч, Франц Улсын муж, хотуудтай ах дүүгийн харилцаа тогтоохоор болсон талаар аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.


Ө.Нурболат

Холбоотой мэдээ