Сэлэнгэ аймагт гамшгаас хамгаалах сургууль эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-11-10 11:53:55

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр Сэлэнгэ аймагт эхэллээ.

Өнөө өглөөний  07:00 цагт гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр сургууль эхэлсэн байна.

Сургуулийг удирдагчаас Сэлэнгэ аймгийн хувьд хамгийн эрсдэлтэйд тооцогддог, тохиолдож болзошгүй аюул, ослын төрөл болох газар хөдлөлт, үерийн аюул, ой, хээрийн түймэр, гахайн мялзан өвчний цагийн байдлыг өглөө. Аймгийн онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн 126 удирдах бүрэлдэхүүн цагийн байдлын дагуу шуурхай арга хэмжээ авч, оновчтой шийдвэр гаргах, боловсруулалт хийх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, хэрэгжүүлэх арга хэмжээний санал дэвшүүлэх, багаар ажиллах, байр зүйн зурагт тэмдэглэх зэрэг ажлуудыг гүйцэтгэн ажиллаж байна.

Монгол Улсын Шадар сайд, Сэлэнгэ аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд тусгагдсаны дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт энэхүү команд штабын сургуулийг зохион байгуулж байгаа юм. Команд штабын сургууль маргааш өндөрлөнө.

Б.Туул

Холбоотой мэдээ