“Дөрвөн цаг” шүлгээр дөрөвдүгээр ангийнхан мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-22 13:48:42
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төв Цогт хунтайжийн талбайд “Номын баяр” тэмдэглэж, Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 4-р ангийн “А” бүлгийн ангийнхан Д.Нямаагийн “Дөрвөн цаг” шүлгийг ангиараа уншин мэндчилгээ дэвшүүллээ.
            - “Номын баяр”-ыг зургаа дахь жилдээ тэмдэглэж байна. Аймгийн төв номын сан Булган сумын сургуулиудын болон соёлын ордоны номын сантайгаа хамтран энэ арга хэмжээг тэмдэглэж, шинэ болон гааад номын үзэсгэлэн, ном солилцох хандивлах үйл ажиллагаа зохион байгуулж байна. Манай аймгийн нийтийн номын сан 35000 гаруй номын фондтой. Энэ онд 3,7 сая төгрөгийн номоор фондоо баяжуулсан гэж аймгийн төв номын сангийн ахлах номын санч Б.Мөнгөнтуяа ярьлаа.
“Номын баяр”-ын өдөр “Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэг”-ээр Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагч О.Алтанцэцэг Л.Заяа нар шагнуулж, “Үр дүнтэй уншигч”-аар тус сургуулийн сурагч Э.Амарзаяа, “Номч анги”-иар мөн сургуулийн П.Уртнасан багштай 4а анги, Д.Итгэлмаа багштай 8в анги, “Номч хамт олон”-оор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, “Номч гэр бүл”-ээр Ч.Март, Р.Оюун нарын гэр бүл шалгарлаа.
Цогт хунтайжийн талбайд “Эмээ өвөөгийн үлгэрийн цаг” уран уншлага явуулахад цэцэрлэгийн насны багачууд хамгийн хөгжөөнтэй сонсогч нар нь байлаа.
М.Батжаргал
Холбоотой мэдээ