Д.Трамп Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах тухай зарлигт гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-09-22 07:42:23
ВАШИНГТОН. /Киодо /. Умард Солонгост илүү шахалт үзүүлэхийн  тулд нэмэлт хориг арга хэмжээ авах тухай тусгай зарлигт гарын үсэг зурснаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэнийг Японы “Киодо” агентлаг уламжиллаа.

Д.Трамп пүрэв гарагт Нью-Йорк хотноо Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нартай уулзах үеэрээ энэ тухай мэдэгдсэн байна.

Умард Солонгосын зарим компани, иргэн болон тус улсад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг бусад аж ахуйн нэгжийн эсрэг хориг арга хэмжээ авсан гэж тэрбээр хэлсэн аж.

Шинжээчдийн үзэж буйгаар, Д.Трамп Пхеньяны эсрэг хориг арга хэмжээг чангатгах замаар Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг санхүүжилтийг зогсоохыг эрмэлзэж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ