Энэ сарын 25-аас Увс аймгийн ихэнх нутгаар сэрүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-09-21 12:33:14
 Увс /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногт Увс аймгийн ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.
Энэ сарын 22-24-нд салхи зарим газраар 14-16 м/с, 25-нд нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэх юм байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бага зэрэг дулаан байх ч 25-аас сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байх аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ