Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай цэцэрлэг сургуульд хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хэрлэн сумын 11-р сургууль, 11-р цэцэрлэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай хэрэгцээт боловсрол олгох анги хичээллүүлэх гэж байна. Тусгай сургалтыг ирэх оны эхнээс хичээллүүлж эхэлнэ.
Тус аймгийн нийгэм, боловсролын чиглэлийн байгууллагууд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн холбоотой хамтран ажиллах баримт бичгийг боловсруулан баталжээ. Энэ хүрээнд хувилбарт сургалт бүхий салбар бүлэг нээх дээрх ажлыг эхлүүлэн, одоогоор бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэснээр хөгжлийн хүнд бэрхшээлтэй 19 хүүхэд боловсрол эзэмших боломж бүрдэнэ. Түүнчлэн сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлдэж байгаа хүүхдүүдэд явуулын багш хүрч ажиллах юм.
Дорнод аймгийн хэмжээнд 6-17 насны хөгжлийн бэрхшээлтэй 580 гаруй хүүхэд бий. Тэдний 321 нь ЕБС-д хамрагдаж байгаа. Харин Хэрлэн сумын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 44 хүүхэд байгаагийн хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй 20-иод хүүхэд харьяа сургууль, цэцэрлэгтээ хамрагдаж байна.

Д.Дэлгэрмаа