Цэцэрлэгүүдийг камержуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
montsame_user@montsame.mn
2015-09-07 11:22:00

Дорноговь  аймгийн  хэмжээнд  үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй цэцэрлэгийн  17 нь энэ онд бүрэн камертай боллоо.

 Орон нутгийг хөгжүүлэх сангийн 50 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр  дээрх цэцэрлэгүүдийн өрөө тасалгааг  камержуулсан бөгөөд эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хүмүүжиж байгааг мөн багш нар хүүхдүүдийг нь хэрхэн сургаж хүмүүжүүлж буйг  дэлгэцээр харах боломжтой юм.  Мөн аймгийн БСГ-аас зарим цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглоомыг засварлах, шинээр тоглоом авч өгөх зорилгоор  “10 төгрөг  хүчтэй“ аяныг аймгийн хэмжээнд зарлахад  далайд дусал нэмэр болгож иргэд, аж ахуй  нэгж байгууллагаас нийт 7 сая төгрөг хандивласныг тоглоом авахад зарцуулжээ.    

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд