Москва хотод Михаил Калашниковын хөшөө сүндэрлэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
МОСКВА. /ТАСС/. “AK-47” бууг зохион бүтээсэн Михаил Калашниковын 7.5 м өндөр хөшөө Оросын нийслэл Москва хотноо сүндэрлэлээ гэж тус улсын “ТАСС” агентлаг мэдээллээ.
Өнөөдөр болсон хөшөөний нээлтийн ёслолын үеэр ОХУ-ын Соёлын сайд Владимир Мединский үг хэлэхдээ “М.Калашников бол Оросын нэрийг дэлхийд гаргасан аугаа хүмүүсийн нэг юм. Тэрбээр төрөлхийн авьяас чадвартай, эгэл даруу, үнэнч шударга бөгөөд зохион байгуулах чадвартай нэгэн байсан. Энэ эрхэм чанарууд нь түүнд эцэг орныг хамгаалах зэвсгүүдийг бүтээх хүчийг өгсөн” гэжээ.
Мөн сайд В.Мединский “AK-47” бууг Оросын “соёлын жинхэнэ брэнд” гэж тодорхойлсон байна.
“Садовая-Каретная” болон “Долгоруковская” гудамжнуудын уулзварт М.Калашниковын хөшөөг босгосон байна.
М.Калашниковыг 2013 онд “ОХУ-ын баатар” цол, “Алтан од” медалиар шагнаж байв. Тэрбээр мөн онд 94 настайдаа өөд болсон билээ.
Түүний удирдлага дор 150 төрөл зүйлийн бууг зохион бүтээсэн юм.
Гэхдээ 1946 онд зохион бүтээсэн “АК-47” автомат буу нь түүний хамгийн алдартай бүтээл билээ.
Өнөөдөр дэлхий дахинд 200 сая Калашников бууг ашиглаж байна гэсэн тооцоо байдаг ажээ.

Г.Доржханд