Арвайхээр сумаас залуучуудаа мэдлэг, мэдээлэл, эрх мэдлээр хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-19 16:03:46
Өвөрхангай /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр  “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь-2017” төслийн нэгжийн дэмжлэгтэйгээр Арвайхээр сумын залуучуудад “Залуучуудын хөгжил-Иргэний оролцоо” сэдэвт лекцийг аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.
“Иргэний боловсрол” төв, аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулж буй уг лекцийг ИБТ-ийн Гавъяат багш, лектор Р.Нарангэрэл, аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн Б.Сүхбаатар нар удирдан явуулж, 150 гаруй залуучууд сонслоо.
Арвайхээр хотын ИТХ-аас “Мэдээлэлтэй иргэн эрх мэдэлтэй, эрх мэдэлтэй иргэн оролцоотой байдаг” уриан дор залуучуудаа мэдээллээр хангах, оролцоог сайжруулах зорилт тавьж, “Иргэний боловсрол” сургалтыг зохион байгуулж байхаар төлөвлөсний дагуу төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, сайн дурын идэвхтнүүдтэй хамтран ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд дээрх сургалт, лекцийг явуулсан бөгөөд цаашид үргэлжлүүлэх аж. 
Б.Батчимэг
Холбоотой мэдээ